Манай
хамт олон, сургалт
Харуул хамгаалалтын ажилтныг шат дараатай бэлтгэнэ
«Талын сонор» ХХК нь 2009 оноос хойш харуул хамгаалалтын салбарт тогтвортой ажиллаж ирсэн. Манай хүний нөөцийн бодлого зөв хүнийг сонгох, нэг стандартаар сургах, урт хугацаанд хөгжүүлэхэд чиглэдэг.
Манай 80–100 хүний бүрэлдэхүүнд 22–50 насны, бие бялдар, харилцаа болон ажлын ур чадварын шалгуур хангасан алба хаагчид ажилладаг. Объект бүрд багийн бүтэц, ээлж, ахлах ажилтны хяналтыг уялдуулан зохион байгуулна.
Шинээр элссэн ажилтан бүрийг сонгон шалгаруулалт, онолын сургалт, объект дээрх дадлагаар үе шаттай бэлтгэж, хариуцлагатай, тогтвортой ажиллах чадварыг нь хөгжүүлдэг.
Бидний сонгон шалгаруулалт, хөгжлийн үе шат
Сонгон шалгаруулалт
Ажил горилогчийн анкет, материалыг хүлээн авч, ажлын ярилцлага зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ур чадвар, туршлагад нь тохирсон ажлын байранд томилно.
Сургалт
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг мэргэжлийн харуул хамгаалалтын онолын болон практик сургалтад хамруулна. Сургалтаар харуул хамгаалалтын дүрэм, журам, ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагын талаар мэдлэг олгоно.
Дадлага
Ажилтан санал болгосон ажлын байранд албаны дарга болон тухайн объектод үүрэг гүйцэтгэж буй туршлагатай алба хаагчийн удирдлага дор 2–3 цагийн дадлага хийнэ.
Ажлын байр
Сургалт, дадлага болон холбогдох шалгуурыг амжилттай хангасан ажилтныг тогтвор суурьшилтай ажлын байраар ханган ажиллуулна.
Манай баг хамт олон






Яагаад манай хамт олон хүчирхэг вэ?
Мэргэшсэн алба хаагчид
Манай алба хаагчид харуул хамгаалалтын мэргэжлийн сургалтад хамрагдсан, бие бялдар болон ажлын ур чадварын шаардлага хангасан туршлагатай бүрэлдэхүүнээс бүрддэг.
Нэгдсэн зохион байгуулалт
Удирдлага, алба хаагчдын уялдаа холбоо, шуурхай зохион байгуулалтын үндсэн дээр объект бүрийн онцлогт тохирсон хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Сахилга бат, хариуцлага
Бид ажлын хариуцлага, ёс зүй, нууцлал, байгууллагын дотоод дүрэм журмыг чанд сахин, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.
Тасралтгүй сургалт, хөгжил
Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлж, болзошгүй эрсдэл болон онцгой нөхцөлд зөв, шуурхай ажиллах чадварыг хөгжүүлдэг.