Манай
хамт олон, сургалт

Мэргэжлийн хүний нөөцийг бүтээх нь бидний эрхэм зорилго

90+ Ажилтнуудын тоо
100% Сургагдсан, мэргэшсэн
24 цагийн Үргэлж бэлэн байдал
Тогтвортой Баг · хариуцлагатай хандлага
Талын сонор ХХК

«Талын сонор» ХХК нь 2009 оноос хойш Монгол Улсын улсын бүртгэлийн 9011215047 дугаар, 5339472 регистрийн дугаартайгаар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгосон 202407020065 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь мэргэжлийн ур чадвартай, бие бялдрын хөгжил сайтай, харуул хамгаалалтын мэргэжлийн сургалтад хамрагдсан 22–50 насны нийт 80–100 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй.

Бид гэрээт харуул хамгаалалт, олон нийтийн арга хэмжээний хамгаалалт, хөдөө орон нутаг болон уул уурхайн объектын хамгаалалт, биечилсэн хамгаалалт зэрэг харуул хамгаалалтын бүхий л чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бидний сонгон шалгаруулалт, хөгжлийн үе шат

1

Сонгон шалгаруулалт

Ажил горилогчийн анкет, материалыг хүлээн авч, ажлын ярилцлага зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ур чадвар, туршлагад нь тохирсон ажлын байранд томилно.

2

Сургалт

Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг мэргэжлийн харуул хамгаалалтын онолын болон практик сургалтад хамруулна. Сургалтаар харуул хамгаалалтын дүрэм, журам, ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагын талаар мэдлэг олгоно.

3

Дадлага

Ажилтан санал болгосон ажлын байранд албаны дарга болон тухайн объектод үүрэг гүйцэтгэж буй туршлагатай алба хаагчийн удирдлага дор 2–3 цагийн дадлага хийнэ.

4

Ажлын байр

Сургалт, дадлага болон холбогдох шалгуурыг амжилттай хангасан ажилтныг тогтвор суурьшилтай ажлын байраар ханган ажиллуулна.

Яагаад манай хамт олон хүчирхэг вэ?

Мэргэшсэн алба хаагчид

Манай алба хаагчид харуул хамгаалалтын мэргэжлийн сургалтад хамрагдсан, бие бялдар болон ажлын ур чадварын шаардлага хангасан туршлагатай бүрэлдэхүүнээс бүрддэг.

Нэгдсэн зохион байгуулалт

Удирдлага, алба хаагчдын уялдаа холбоо, шуурхай зохион байгуулалтын үндсэн дээр объект бүрийн онцлогт тохирсон хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Сахилга бат, хариуцлага

Бид ажлын хариуцлага, ёс зүй, нууцлал, байгууллагын дотоод дүрэм журмыг чанд сахин, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

Тасралтгүй сургалт, хөгжил

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлж, болзошгүй эрсдэл болон онцгой нөхцөлд зөв, шуурхай ажиллах чадварыг хөгжүүлдэг.

Манай багт нэгдээрэй

Харуул хамгаалалтын мэргэжилтэн болохыг хүсвэл манай багт нэгдээрэй. Мэргэжлийн сургалт, тогтвортой ажлын байр, стандарт хувцас, хэрэгслээр хангана.

Анкет бөглөх